Алив хөгжлийг бүтээгчид нь зорилго тэмүүлэл, үзэл бодол, сэтгэл зүрхээрээ нэгдсэн баг хамт олон байдаг. Харин төрийн бодлого шийдвэрийг амьдралын хөрсөнд шингээн хэрэгжүүлэгчид нь орон нутгийн удирдлагын баг байдаг.
2020-2024 онд гар, сэтгэл нийлж ажилласан та бид Багануур дүүргийн хэмжээнд нийтдээ 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 90 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, зам дэд бүтэц, бүтээн байгуулалтын цөөнгүй ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Цаашид Улсын зэрэглэлтэй хотыг бий болгохтой холбоотой Багануурт олон томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн бэлтгэл ажлууд, улсын хэмжээний далайцтай мега төслүүдийг хэрэгжүүлэх УИХ, Засгийн газар, Нийслэл хотын бодлого, төлөвлөлт бий. Тиймээс Орон нутгийн ээлжит сонгуулиар МАН-аас 10 дугаар тойрог буюу Багануур дүүрэгт Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлж буй С.Даваасүрэн, Т.Отгонболд нар болон дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлж буй 25 нэр дэвшигчийг “зорилго тэмүүлэл , итгэл үнэмшил, үнэт зүйл, хүсэл мөрөөдлийнхөө төлөө асуудал бэрхшээлийг даван туулж чадах туршлагатай, хүчирхэг баг” мөн хэмээн бат итгэж байгаагаа иргэд, сонгогчдынх нь өмнө илэрхийллээ.
Бүсчилсэн хөгжлийн жишиг болохуйц стандарттай, Улсын зэрэглэлтэй Багануур хотыг УИХ, Засгийн газартайгаа хамтдаа нэгдмэл бодлогын дор хөгжүүлэх бүрэн чадамжтай МАН-аас нэр дэвшигчдийн маань дундаж нас 38 бөгөөд олонх нь инженерүүд байгаа бол багш, эмч, эрх зүйч, эдийн засагч гэх мэт салбар бүрийн шилдэг төлөөлөл багтсан тул дүүрэн итгэл хүлээлгэхийг Багануурчууддаа хандан уриалж байна.
Эх сурвалж: