Үйл явдал1 мин унших
АВРАХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх Дүүрэг
2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн иргэн О-гийн хүсэлтийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2,4 метрийн гүнээс 14 удаагийн шумбалтаар ланд-80 маркийн автомашиныг амжилттай татан гаргаж, иргэнд хүлээлгэн өглөө.
Иймд иргэд та бүхэн ногоон бүсэд аялаж зугаалахдаа баталгаат гүүр, гарцаар автомашинтай зорчиж байхыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.


Эх сурвалж:
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс
