Үйл явдал1 мин унших
Оюутан, суралцагчдын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар курсын 43 оюутан, суралцагч нар болон тус сургуулийн ХАБЭА хариуцсан мэргэжилтний хамт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаарх сургалт, дадлагад хамрагдлаа.
Мөн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангиар зочилж, албаны болоод алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлог, албанд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлтэй танилцсан юм.
Ингэснээр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга ухаан, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, гал унтраагуур ашиглан гал түймрийг унтраах чадвар эзэмшлээ.


