Үйл явдал4 мин унших
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор “Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн Хуулийн дээрх зарчимд нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан гэдгийг тодотголоо.
Хуулийн төсөлд цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглохоор тусгажээ. Мөн стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болохоор төсөлд тусгажээ.
Түүнчлэн Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан Улсын Их Хурал цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор төсөлд тусгажээ.
Тус хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал уран нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой байгалийн баялаг гэдгийг тодотгоод, Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн хэмээлээ. Монгол Улс 1 хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт жагсаж байгаа аж.
Сайд Н.Учрал төслийн байгаль орчны чиглэлээр хийгдсэн судалгаа, байгаль орчны ерөнхий мэдээлэл, аюужлгүй ажиллагаа, уурхайн хаалт, хаягдлын менежментийн талаар мэдээлэл танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Мөн хог хаягдлыг нэвтрэх цэгүүдэд илрүүлэх мэргэжлийн хяналтын байгууллагыг олон улсын байгууллагатай хамтран бий болгох, ил тод үнэлгээний системийг бий болгох, олон нийтэд тогтмол нээлттэй мэдээлдэг байх, нөхөн сэргээлтийн төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах, үүнд хяналт тавих, хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгахад эдийн засаг, байгаль орчны өөрчлөлтөд урт хугацаанд хяналт тавих тогтолцоог бий болгох нь зүйтэй хэмээсэн. УИХ-ын гишүүн Ч.Анар Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудтай уялдуулах заалтыг заавал тусгах, яаралтай горимоор оруулж ирэхдээ процессын шаардлагыг хангуулж өргөн мэдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байлаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.