Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүний хувьд Богд уулыг нүхлэх төслийг дэмжихгүй
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлэх ажлыг Ерөнхий сайд болон Сангийн сайд нар гишүүдэд танилцуулсан. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүний хувьд метро, тойрог зам, Туулын хурдны зам болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг өргөтгөх төслүүдийг онцлон харж байна. Эдгээр нь цаг хугацааны хувьд хүлээлттэй байсан, цаг нь ч тулсан.
Их багтаамжийн тээвэр буюу метрог шийдэх төслийг өнгөрсөн 7 хоногт Хотын дарга танилцууллаа. Улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт нь хийгдээд явах учиртай.
Богд Уулыг нүхэлж, зам тавих төслийн түүхийг аваад үзвэл эртнээс судлагдаж байсан юм билээ. 1950-1960-аад оны үед судалгаа тооцоо нь хийгдэж байсан юм байна. Өнөөдөр Богд уулыг тойроод 2 зам бий. Тиймээс өнөөдөр энэ асуудал 1 номерын асуудал гэдэг нь эргэлзээтэй. Тэр мөнгийг өөр хөрөнгө оруулалтын чиглэлд шилжүүлэхийг хүсэж байгаа. Энэ бол миний байр суурь.
Эх сурвалж:
МН25 ТВ

