23 дугаар хороонд улсын нэг ч сургууль байхгүйн дээр Байгаль орчны яамнаас сургуулийн газар шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүсэлт гаргасан ч шийдэгдэлгүй байсаар иржээ. Иймээс тэрбээр дүүргийн засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хувийн хэвшилтэй хамтран газрын асуудлыг шийдвэрлэн, санхүүжилтийг төсөвт суулгаснаар сургуулийн барилга угсралтын ажил эхэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
УИХ-ын чуулганы хугацаанд 3 хуулийг санаачлаад ЗГ-т хүргүүлсэн байна. Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу хотхон, хороод заавал улсын сургууль, цэцэрлэгтэй байх ёстой. Гол мөрний ай, сав газраас ашигт малтмалыг хориглох тухай хуулийг санаачлаад өргөн барив. Цаашилбал СӨХ болоод конторын хуулийг өөрчилнө гэсэн бодолтой байна.
Эх сурвалж: