
УИХ-ын гишүүний ёсзүй, сахилга, хариуцлага
Ард түмний элч төлөөлөгч болсон төрийн түшээ хүнд өнөөгийн хуулийн зохицуулалт, монголын төрт ёсны түүх уламжлалаар ямар шаардлага тавьж ирсэн бэ? Парламентын гишүүний баримтлах ёс зүйн зарчим өнөөгийн хууль эрхзүйгээр хэрхэн зохицуулж байна вэ? Ёс зүй сахилга хариуцлагыг…
Хэлэлцүүлэгт
Д.Оюунгэрэл-ын
гаргасан 2 санал
Хууль, эрх зүйн баримт бичигт улс төрчийн ёс зүйн талаар дараах зүйлийг тусгах хэрэгтэй
Орчин үед төрийн албан хаагчийн үүрэг өндөр, үлгэр дуурайл чухал хэвээр бөгөөд төрийн албаны зорилгыг хэрэгжүүлэхдээ үнэт зүйлийг дээдлэх, сурталчлах, төрийн бодлого шийдвэрийг чанартай биелүүлэх, бодлогыг улам чанаржуулахад гар бие оролцох, ажил үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, хуулийг сахин биелүүлэх, бусдыг ялгаварлан гадуурхахгүй тэгш хандах, найдвартай байх зэргийг юуны өмнө ёсчлон биелүүлэх үүрэгтэй.
Төрийн бодлого шийдвэр, түүнийг биелүүлж ажиллах үүрэгтэй төрийн албан хаагч нь дараах зүйлсэд онцгой анхаарч ёс суртахууны алдаа дутагдал гаргаж ажиллахгүй байх нь зөв юм.
Улс орнуудад нийтлэг мөрддөг хориглосон хэм хэмжээг бид өнөө цагт хууль, дүрэм журамтаа жагсаан дурдаж нарийн тусгах хэрэгтэй. Үүнд:
- Цэргийн албанаас зайлсхийх
- Хүүхдийн тэтгэврээ төлөхгүй байх
- Хориотой ан хийх
- Автомашины ноцтой осол гаргах
- Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгууль төлөхгүй удаан хугацаагаар явах
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай таагүй харилцаа үүсгэх
- Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх
- Татвараас зугатах
- Бэлгийн дарамт үзүүлэх
- Төгсөлтийн болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхдээ зохиогчийн эрх зөрчих
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
- Үл хөдлөх хөрөнгийн үнэ хөөрөгдүүлэх
- Хуурамч хаягийн бүртгэлтэй байх
- Холбогдох төлбөр, тухайлбал орон сууцны төлбөр төлөхгүй явах
- Мөрийтэй тоглоом тоглох
- Сонгогчдын үндэслэлтэй шүүмжийг үл тоох
- Хэлмэгдүүлэлт гарах нөхцөл боломж үүсгэх
- Эх орноосоо урвах зэргийг юуны өмнө нэрлэх хэрэгтэй.2 сэтгэгдэл

