Тэрбээр "Байгалийн баялаг бол ард түмний өмч гэдгийг Үндсэн хуулиндаа зааж баталгаажуулсан. Тиймээс газар доор байгаа баялгаа ард түмнээ эрүүл байлгах, боловсролтой байлгахад зарцуулах гарцаагүй шаардлага бий. Төсөв хэдий тэлж багаач том том хөрөнгө оруулалтаа эрүүл мэндийн салбарт хийж чадахгүй гацчихаад байна. Үнэхээр төгрөг нуурыг 250 сая доллараар зарж доллар нуур болгочихсон бол энэ мөнгөөр асар их мөнгө хийх боломжой.
Нэг хүн ард түмний баялгыг Хонконгийн бирж дээр зарчихаад одоо зарсан зараагүй гэж хэлэх ямар шаардлага байна. Баялгаа бид алдаад байж болох юмуу?
Баялаг нь нэг хүний халаасанд орсоор байгаад өнөөдрийн бидний, Монголын байж байгаа царай энэ. Эрт илрүүлэг үзлэг хэдийг хийж болох юм, өвчэй зовлонтой улсуудыг санхүүгийн дарамтгүй болгож яаж эмчилж болох юм.
Энэ бол зүгээр нэг наймаа биш. Ард түмний амь насыг үнэгүйдүүлсэн үйлдэл. Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хийгдэлгүй, хорт хавдраар өвдсөн иргэд эмчилгээний мөнгө олж чадалгүй, амьдралын төлөө биш эрүүл мэнд, эмнэлгийн зардлынхаа төлөө тэмцэж байна.
Эх сурвалж: