Үйл явдал1 мин унших
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ЗОРИУЛСАН НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗУРАГЛАЛЫН ЭХНИЙ ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эрх зүйн орчныг сайжруулж, нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийг дэмжих тухай, саадгүй байдал хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.
Дээрх хуулийн зорилт нь хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, үнэлэх, нийгмийн оролцоог хангахад чиглэсэн тогтолцоог оновчтой бүрдүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгаж, амьдралын туршид нь нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.