Тухайлбал, суурь тэтгэвэр гэдэг нь 20-оос дээш жил ажилласан бүх даатгуулагч ажилласан хугацаанаас үл хамаарч ижил хэмжээний тэтгэвэр тогтоолгодог. Үүнийг өөрчилж 10-аас дээш жил шимтгэл төлсөн иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан өндөр настны суурь тэтгэвэртэй болох юм. Мөн ажил олгогч нар дээр хоёр хүртэлх хувийн шимтгэлтийг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг олгож байна. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэний дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулах тогтолцоо руу шилжүүлдэг болох юм.
Тодруулбал, хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхад үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхээр зорьж нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар боллоо.
Өргөн барьж буй хуулийн төсөлд мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагуудаас ирүүлжээ. Үүнд:
Түүнчлэн тэрбээр, Оюутан залуучууд хөдөлмөр эрхлэлүүд НДШ-ээс чөлөөлнө. Сайн дураараа даатгуулагчдын шимтгэл төлөх хугацааг уян хатан болгож байна. Манайх сайн дураараа нийгмийн даатгал төлдөг 140 гаруй мянган хүмүүс байдаг. Ингээд орлогоосоо шалтгаалж хэзээ орлоготой болно тэр үедээ НДШ-ээ төлдөг боломжийг олгож байна. Ахмадууд хөдөлмөр эрхлэлүүд НДШ-ээс чөлөөлж байна. Одоо бол давхцал байгаагчөлөөлж байгаа. Мега төсөл, том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа үндэсний ААН-үүдийн НДШ-ийг тодорхой графикаар одоо төсөл хэрэгжүүлээд үйлдвэр нь ашиглалтад орсны дараагаар төлөх уян хатан нөхцөлүүдийг ажил олгогч нарт олгож байна.
Одоо бол бид нар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал авдаг мөртөө бүрэн хариуцдаггүй. Хэрэв үйлдвэрлэлийн осол байвал 100% даатгалын сангаас нь хариуцдаг. Ажил олгогч нарт давхар ачаалал өгөхгүй зохицуулалтыг хийж байна. Ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөлүүдийг өөрчилж байгаа. Ажил олгогч нарыг урамшуулсан, хүн компанидаа илүү удаан хугацаанд ажиллах, байгууллагадаа илүү удаан хугацаанд ажиллах туулайчилдаг зүйлийг зогсоож ажил олгогч нарыг дэмжсэн зохицуулалтуудыг хийж өгч байна. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хувь хэмжээн дээр нэг хүртэлх хувийн хөнгөлөлтүүдийг олгож байгаа. Үйлдвэрлэлийн осол гаргаагүй. Осол бага гаргасан ААН салбарууд дээр ийм хөнгөлөлтүүд эдлэх өөрчлөлтүүдийг хийж байгаа юм гэв.
Эх сурвалж: