Могойн хор саармагжуулах ийлдэс (антивеном) гэдэг нь могойн хортой уурагт эсрэг үйлчилгээ үзүүлдэг эмийн бэлдмэл бөгөөд могойд хазуулсан тохиолдолд хэрэглэж, хүний биед үзүүлэх хорт нөлөөг саармагжуулах зорилготой. Энэ ийлдсийг ямар могойнд хазуулснаас хамаарч тусгайлан гарган авдаг байна. Хор саармагжуулагчийг могойд хатгуулснаас хойш 72 цагийн дотор хэрэглэх шаардлагатай бөгөөд тус хугацаанд нь амжуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдэд тарьжээ. Одоогоор хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Хүний амь насыг аврахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, шуурхай арга хэмжээ авч ажилласан Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа Б.Болор-Эрдэнийг өнөөдөр /2025.07.09/ Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүлээн авч уулзаж, албан тушаалын үндсэн цалинг нэг сараар нэмэгдүүлэн урамшуулах шийдвэрийг гаргалаа.
Эх сурвалж: