Аль ч цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийнхээ эрүүл мэнд амь насны манаанд зогсож эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөн зүтгэдэг салбарынхандаа маш их баярлалаа.
Улаанбурханы халдварын тоо аажимдаа хумигдаж, вакцинжуулалтын хувь чамлахааргүй өссөн үр дүнг богино хугацаанд гаргаж чадлаа.
Эрүүл мэндийн салбарынхныхаа хичээл зүтгэл, идэвх санаачлагыг дэмжиж элдэв худал цуурхалд итгэхгүйгээр үр хүүхэд, ач зээгээ вакцинд нь хамруулсан ард иргэддээ мөн маш их баярлалаа
Үүнээс гадна манай салбарынхтай гайхалтай гар нийлэн ажиллаж чаддаг, дадсан Онцгой байдлын албан хаагчид та бүхэндээ талархлаа .
Баяр наадмын өдрүүдэд баярлах завгүй ажилладаг эмч, төрийн албан хаагчдынхаа ажлыг хүндлэн өөрсдөө аюул ослоос ангид байж сайхан наадахыг ард иргэддээ уриалж байна