Х-хүний (зөвхөн хүнээс халдварладаг гэсэн үг) Д-дархлал Х-хомсдол (Хүний дархлалын эсүүдийг устгадаг. Дархлалын хомсдол гэдэг нь хүний биеийн дархлалын тогтолцооны аливаа өвчнийг хамгаалах чадвар муудсаныг хэлнэ.) В-вирүс (Энэ өвчин у, вирүсээр үүсдэг бөгөөд энэ вирусийг төгс эмчилж чаддаггүй)
ХДХВ нь ДОХ өвчнийг үүсгэгч вирус юм. ХДХВ болон ДОХ нь нэг ойлголт биш. ХДХВ-ийн халдвар тээгч хүн бүр ДОХ-ын халдвартай гэсэн үг биш. Харин ДОХ-той хүн бүр ХДХВ-ийн халдвартай. ХДХВ-ийн халдвар авсны дараа удаан хугацааанд хүний дархлалын тогтолцоо гэмтэж суларснаас яваандаа ямарч өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог. Энэ үед төрөл бүрийн өвчнөөр өвчилдөг. Энэ үеийг Дархлалын Олдмол Хомсдолд орлоо гэж хэлдэг. ДОХ нь үхэлд хүргэж болох дагалдах халдварууд болон хорт хавдраар голчлон илэрдэг.
Түүнчлэн биед орсон гадны биетийг устгах хариу урвал үзүүлэх, уг мэдээллийг хадгалах, хүний биеийн хуучирсан, гэмтсэн эд эсийг солих, засах, нөхөн сэргээх, халдварыг устгах зэрэг нарийн зохион байгуулалттай, чухал үүргийг гүйцэтгэдэг. Үүргээсээ хамаараад дотроо хэдэн бүтэцтэй байдаг.
Үүний нэг нь аливаа халдварын мэдээллийг хүлээн аваад "эсрэг бие" хэмээх тодорхой нэг л халдварыг хайж олох чанартай, маш өндөр мэдрэмжтэй, хайгуулын тусгай үүргийг бий болгодог. Дархлааны энэхүү хамгийн чухал хэсгүүдэд нь CD4 хэмээх өвөрмөц эсүүд байдаг. ХДХВ нь хүний биеийн СD4 эсийг "өөрийн үржүүлэгч"-ээ болгон ашигладаг. Цаг хугацаа өнгөрөх тусам хүний бие дэх вирусийн тоо өсч, СD4 эсийн тоо цөөрнө. Улмаар хүний дархлалын тогтолцоо суларч үндсэндээ бүх төрлийн халдвартай тэмцэх чадваргүй болдог.
ДОХ гэж сонсоогүй, ямар замаар яаж халдварладаг үгүйг нь ч мэдэх хэрнээ "ХДХВ-ийн халдвар авсан хүнтэй гар барьж болохгүй, суудал дээр нь сууж, нэг оронд унтаж болохгүй" гэх мэт бодол сэтгэлийн нь мухарт байсаар байдаг. Гэхдээ та халдварласан тохиолдолд халдварын үе шат шинж тэмдэг илрэх үе, ДОХ-ын шатанд шилжих үе зэргийг тэр бүр мэддэггүй.
Энэ үе цөөн буюу долоо хоног л үргэлжилдэг. Гол төлөв богино хугацаагаар ханиалгах шинж тэмдэг илэрнэ. Халдвар авсан хүмүүсийн 20 хүртэлх хувьд энэхүү ханиалга эмчид очих хүртэл зовиур өгдөг. Энэ үед цусан дахь вирус ихээр үрждэг учир тэдгээрийг устгахын тулд хүний дархлалын систем эсрэг бие гэгч эсийг бий болгодог. Эсрэг бие гүйцэд үүсч амжаагүй энэ үед шинжилгээ өгөхөд халдвар авсан нь илэрдэггүй.
Энэ үе дунджаар 10 орчим жил үргэлжлэх ч ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Тухайн хүний бие организмаас хамаарч хэдэн ч жил, магадгүй цөөн жил ч үргэлжилж болно. Энэ үед вирус илрүүлэх эсрэг бие үүссэн байдаг тул ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгөхөд халдвартай эсэхээ мэдэж болно.
Цаг хугацаа өнгөрөх тусам хүний дархлалын систем ХДХВ-тэй тэмцэх чадвараа бүрэн алддаг. Үүнд гурван гол шалтгаан бий.
ДОХ-той холбоотой нэг болон хэд хэдэн дагалдах халдварууд илэрсэн, 1 шоо.мм СD4 эсийн тоо 200-гаас доош буусан тохиолдолд тухайн хүнийг ДОХ-ын шатандаа шилжлээ гэж одоогоор үзэж байгаа. Хэдий халдвартай хүний бие тааруу байсан ч ДОХ-ын шатандаа шилжээгүй байж болдог. Өөрөөр хэлбэл, бие муудлаа л бол ДОХ-ын шатандаа шилжлээ гэсэн үг биш юм.
Эх сурвалж: