Үйл явдал1 мин унших
ЭМЯ: Тарваган тахлын халдварыг хугацаа алдалгүй дарж чадлаа

Эх сурвалж:
Эрүүл мэндийн яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Эрүүл мэндийн яамХөвсгөл аймгийн Цагаан-уул, Мөрөн суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-нд тарваган тахал өвчний батлагдсан тохиолдол бүртгэгдэж 7 хоног хорио цээрийн дэглэм тогтоож байв.
Энэ хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 110 хүнийг тусгаарлан, оношилгоо шинжилгээ, хими сэргийлэлтийн эмчилгээ хийж голомтыг богино хугацаанд хумьж чадсан билээ.
Тарваган тахал өвчин нь нийгэм, эдийн засгийн хохирол ихтэй гоц халдвар бөгөөд зөвхөн нэг хүн халдвар авч өвчлөхөд 500 гаруй сая төгрөгийн шууд зардал гарч, Монгол Улсын Засгийн газраас зардлын асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэсэн.
Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний үйл ажиллагаанд эрүүл мэндийн 138 эмч, ажилтан, 24 байгууллагын 339 алба хаагч ажиллалаа.
ЭМЯ-ны онцлох 10 ажил