УИХ-ын гишүүн С.Бямбацогт Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээг уламжиллаа.
Тэрбээр энэ тухай "Өнөөдөр Увс нутгаар овоглосон хүн бүрийн омогшил, бахархлын өдөр.

Азийн цээжинд орших Монгол орны алс баруун хязгаар нутагт аж төрөн амьдран суугаа нийт Увсчууддаа Ерөнхий сайд Г.Занданшатарын баярын мэндчилгээг уламжилж, түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтэд оролцлоо.

Өнөөдрөөс 100 жилийн тэртээ 1925 онд Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийг нэгтгэн “Дөрвөд далай хан аймаг” нэрийг халж ”Чандмань уулын аймаг” нэртэйгээр одоогийн Увс аймгийг 41 сум, 115 багтай байгуулсан түүхтэй.
Шүтэн дээдэлж, бахархан хүндэтгэх Монгол эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө эвийг эрхэмлэж, нэгдэн нягтарч, эвээ бөхөлж, зон олныхоо хөдөлмөр зүтгэл, үйлс гавьяаг мөнхөд алдууршуулан зүтгэх болно оо.
Сайхан Монгол орон минь ямагт мандан бадарч байх болтугай." гэв.