Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Digital first” уриа дор “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭГЧ” ЗАСГИЙН ГАЗАР байж Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт хэмээн тодорхойлсон.
Монгол улс цахим хөгжлөөрөө Азид 13 дэлхийд 46-д эрэмбэлэгдэж байна.
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, мэргэжилтнүүд, холбоочид, инженер техникийн ажилтнууд, судлаачид, албан хаагчдадаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе