Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хан-Уул дүүргийн ахмадууд болон салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулан өглөө.

Энэхүү эрхэм хүмүүс бол зөвхөн нэг дүүрэг, нэг байгууллагын бус, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулж, олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн нэр төртэй иргэд юм.