Эзэнт гүрний үр сад, эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист аж төрж буй даяар Монгол түмэн минь, эх түүхээсээ сургамж авч, итгэл сэтгэлээ “за” хэмээх андгай юундаа чөдөр мэт зангидаж чаддаг бат итгэлт оршихуйн төгөлдөр төрт ёс, түмний их баяр наадам цэнгэлийн хөх түмэн даяар өдрүүдийг өөр өөрийнхөөрөө өөдрөг угтацгаая.
Галтай дөрвөн туурайгаар газрын шархыг эдгэртэл зүтгэх тэвчээр шандастай, атгасан шуудгаа алдаж цуцдаггүй тэсвэр хатуужилтай, харвасан сумаа хаана очихыг мэддэг онч холын зорилготой маргаашийн Монголыг бүгдээрээ бүтээцгээе гэдэг зорилго маань холч бөгөөд, хүн бүр үргэлж хичээж байж бүтэх юм шүү гэдгийг бүгдээрээ дахин нэг санацгаая. Үндэсний ой санамж, ардын хувьсгалын ойтой эн зэрэгцэж, ардчилсан хувьсгалын их үйл хэргийг түмний их баяр наадам даяарыг дуурстал түгээн дэлгэрүүлэх болсоноор эрх чөлөө, шударга ёсны “Итгэл” үнэмшил улам бүр бадрана гэдэгт эргэлзэхгүй байна. Нумын хөвчнөөс сум алдуурахуй, нутгийн захаас морьд эргэхүй, аварга, арслан, гарьд, заанууд тэнгэр алдлан дэвэхүй асар тэнгэр баясаж, нар хур тэгширнээ.
Та бүхэндээТулгар төрийн 2234, Их монгол Улс байгуулагдсаны түүхт 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, үндэсний их баяр наадмын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Дэлхийд ганцхан дэлгэр их цэнгэл наадмаараа гоёж, дэнж хотойтол, сайхан наадаарай.
Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын гишүүн Лувсаннямын Гантөмөр