ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам өнөөдөр /2025.07.31/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар кино урлагийн 90 жилийн ойн хүрээнд эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, монгол киноны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлчдэд төрийн дээд шагнал гардууллаа.
Шагнал авч буй уран бүтээлчид нь Монгол кино нэгтгэл ТӨҮГ болон Номын сангийн салбарт олон арван жил ажиллаж, өөрсдийн мэдлэг чадвар, авьяас, хөдөлмөр зүтгэлээрээ кино урлаг, соёлын салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
Соёлын яам салбарынхаа ахмадуудын оруулсан хувь нэмрийг өндөрөөр үнэлж, урам зориг өгөх, тэдний мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэн үлдээхэд анхаарч ажиллаж байна.