УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут тойрогтоо ажиллаж байна.
Тэрбээр "Алслагдсан сумдад нүүрлэсэн хамгийн том асуудал БОЛОВСРОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ДУТАГДАЛ болжээ. Төрийн бодлогоор хөдөө орон нутагт цалингийн нэмэгдэл, ипотекийн зээлийн хүүг бууруулах зэргээр дэмжиж байгаа хэдий ч нийгмийн хамгааллыг хангахуйц дэд бүтэц, амьдрах байр байдаггүй учраас тогтвор суурьшилтай ажиллах хүчин хөдөөд тогтох боломжгүй байна. Энэ жишгээр зарим сумдын сургуулиудад математик, физикийн багшгүй болж, хүүхдүүд сурч боловсрох язгуур эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн жишээ ч байна. Орон нутагт боловсон хүчнийг тогтоох, ажиллаж амьдрах боломжоор хангахад онцгой ач холбогдол өгч, АЛСЛАГДСАН СУМДЫН ЖИШИГ ОРОН СУУЦ хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилласан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танд талархал илэрхийлье!" гэв.