Онцлох мэдээ1 мин унших
Одоохон...
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших
Хавдар судлалын үндэсний төвийн 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн баталгааг хангаж, ажлаа сэтгэл тайван хийх нөхцөлийг бүрдүүлсэн сайхан үйл явдал тохиосон нь намрын дунд сарын 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр /2026.09.28/ тус төвийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг үүдээ нээж, бяцхан хүүхдүүдээ хүлээн авсан үйл явдал байлаа.
Нийслэлийн Хүүхдийн 129-р Цэцэрлэг ийн салбар болох эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгийг Хангай Ротари клубын дэмжлэгтэйгээр 87 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулж, ашиглалтад оруулсан нь энэ юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ үеэр "Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг эмч, эмнэлгийн ажилтнуудын маань хүүхдүүд сурч хөгжих, тоглож наадах аюулгүй, дулаан орчинтой болж байгаад баяртай байна.
Эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг байгуулах төслийг удаа дараа санаачлан, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа төлөө сэтгэл гарган ажиллаж ирсэн Хангай Ротари клубынхэндээ нийт эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээв.
