Үйл явдал1 мин унших
Туслах сувилагчдыг чадавхжуулах сургалтын нээлт боллоо

Эх сурвалж:
Эрүүл мэндийн яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Эрүүл мэндийн яамТус арга хэмжээнд ЭМЯ, ЭМХТ, ХСҮТ, УНТЭ, УГТЭ-ийн удирдлагууд болон Сувилахуйн албаны удирдлагууд, сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын сувилагчдын нийгэмлэгийн төлөөлөл оролцож, туслах сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, асаргаа сувилгааны чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлэв.
Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд туслах сувилагчид суурилсан “Асаргааны баг”-ийн ажиллах журмын төслийг ЭМЯ-ны сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг танилцуулав.
Туслах сувилагчийн чадавхжуулах сургалтын батлагдсан хөтөлбөрийн хүрээнд онолын хичээл 12 цаг, дадлага хичээл 148 цагийн сургалтад суралцсан туслах сувилагч нарт гэрчилгээг гардууллаа.

Суралцагчид сургалтын хугацаанд гурван эмнэлгээр тойролт хийж, асаргаа сувилгааны төрөл, өвөрмөц онцлог үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцон, ажлын байран дээр бодитой, үр дүнтэй сургалт болсон талаарх сэтгэгдлээ илэрхийлж байв.
Энэхүү сургалт нь эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний суурь болсон асаргаа, сувилгааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болохоос гадна туслах сувилагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, асаргаа сувилгааг багаар иргэн төвтэй, хүртээмжтэй, тасралтгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
