Үйл явдал1 мин унших
Монгол улсын мэдээлэл технологийн компаниудыг олон улсын зах зээлд гарахад онцгойлон анхаарна гэв

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Э. Батшугар /2025.07.30/ “Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциаци”-ийн Ерөнхийлөгч Кожи Курушимаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад “Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциаци”-ийн Ерөнхийлөгч Кожи Курушима болон Удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангахад мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайллыг бий болгон тоон боломжийг өсгөн нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөд хувь нэмэр оруулан төр засгийн бодлого шийдвэрийг ямагт дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Цаашид салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд батлагдсан “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль болон Цахим шилжилтийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг хангуулах тал дээр анхааран ажиллах болно. Түүнчлэн Монгол улсын мэдээлэл технологийн компаниудыг олон улсын зах зээлд гарахад онцгойлон анхаарна.
Сэтгүүлч Info

