Улс эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган төрийн одон медалиар иргэдээ шагнан урамшуулдаг.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдэд ийнхүү олгосон шагналыг нь Наадмын өмнө гардуулсан. Харин тухайн үед ирж амжаагүй иргэддээ одонг нь өнөөдөр /2025.08.01/ энгэрт нь зүүн гардууллаа.
