Үйл явдал1 мин унших
Ж.Золжаргал: "Нүүрс, хүдрээ баяжуулах гэхээр түүхий эдээ Хятадаас тээвэрлэж ирээд, буцааж зарах утгагүй нөхцөл байдал үүссэн байсныг засаж залруулахаар болсон нь талархууштай

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өөрийн цахим хуудсаараа дамжуулан нүүрсний асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Дотооддоо нүүрс, хүдрээ баяжуулах гэхээр түүхий эдээ “Хятадын хил” үнэ, нөхцөлөөр биржээр худалдаж аваад, буцааж Хятадаас тээвэрлэж ирээд, баяжуулаад буцаагаад Хятад руу тээвэрлэж зарах утгагүй нөхцөл УУББиржийн хуулиар үүсчихсэн байдаг.
Үүнийг салбарын сайд Г.Дамдинням засахаар шийдэж мэдэгдэл хийжээ, браво. Баяжуулах үйлдвэрүүд ажиллаж, худалдан авагчдын тоо нэмэгдвэл экспортын хэмжээ, үнэд ч эерэгээр нөлөөлнө.
Гэхдээ Биржийн хуулийг засварлахдаа өмнөх 4 сард болсон шиг ашигт малтмалын ордуудаа “бартердах” мэтийн хаа хамаагүй санаа наахгүй гэж найдаж байна.
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо гэж байлаа. Энэ хорооноос шаардлага хүргүүлж байсан. Одоо Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэсэн. Аж үйлдвэрлэлийн асуудал бүдгэрээд живчихгүй байх гэж найдаж байгаа" гэв.
Сэтгүүлч Info



