Үйл явдал1 мин унших
Нүүрс химийн бодлого боловсруулахад урьж байна!

Шатахуунаа газрын тос боловсруулах үйлдвэрээс болон нүүрснээс гарган авч, дотоодын түүхий эдээс хийн түлш, бордоо, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь дэлхийн дахин ээдрээтэй байгаа энэ цагт Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах 21-р зууны хөгжлийн суурь шийдэл юм. Энэ чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулж, УИХ-д өргөн барих зорилгоор салбарын туршлагатай мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүдийг хамтарч ажиллахад урьж байна.
Энэ хүрээнд хугацаа шаардсан судалгааны ажил хийгдэхгүй бөгөөд хуримтлуулсан туршлага, мэдлэгт тулгуурлан хэлэлцэх замаар бодлогын чиглэлийг зөв тийш гаргах зорилготой сайн дурын оролцоонд тулгуурлах юм. Бүртгүүлсний дараа ойрын үед уулзалт зарлаж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хандаж, төлөвлөгөө гаргаж ажиллана.
Бүртгүүлэх холбоос https://forms.gle/VngXSdeKyyJwLi2g8


