Үйл явдал1 мин унших
“Хятадын Хаврын баярын үдэшлэг”-т оролцлоо

Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлт 18 тэрбум долларын босгыг давжээ. Хоёр улсын ерөнхийлөгчийн түвшинд тохиролцсон 20 тэрбум руу ойртож байна гэсэн сайн дохио.
Ойрын жилүүдэд Хятадаас нефть бүтээгдэхүүнхээ хэсгийг аваад ирэхээр энэ тоо өсөх байх. Урд хөршөөсөө шатахуун авах нь энэ цаг үед найдвартай хангамжаа сайжруулах чухал боломж. Хятадын талаас ч нааштай хандаж хамтарч ажиллаж байгаа юм билээ.
Нүүрсний экспортын чанар ба үнэ дээр бид анхаарах хэрэгтэй, үнэ хэт хямд байх нь эдийн засгийн утгаараа сайн нүүрсийг сорчлон олборлож зарах үр дагаварт хүргэж урт хугацааны тогтвортой нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэж боддог. Нүүрснээс шатахуун үйлдвэрлэх нь БНХАУ-д шинэ зүйл биш бүхэл бүтэн нүүрс химийн салбар ажилладаг болсон. Энэ чиглэлийн технологи, хөрөнгө оруулалтаар хамтарч ажиллавал Монгол Улсад онцгой өгөөжтэй түншлэл болохсон.
БНХАУ-ын элчин сайдын яаманд болсон “Хятадын Хаврын баярын үдэшлэг”-т оролцлоо. Энэ үеэр Худалдааны гол түнштэйгээ харилцан ойлголцол сайтай, харилцан ашигтай хамтарч ажиллах нь Монголын эдийн засгийн гол асуудал хэмээн бодлоо.


