#Коммент1 мин унших
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ БҮРЭН ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Иргэн та И баримтаа аппликейшндээ хэр бүртгүүлдэг вэ? 30 гарсан гэрийн эзэгтэй миний хувьд бага дүнтэй баримтуудаа тэр бүр бүртгүүлээд байдаггүй. Ахмад настнуудын хувьд банкны аппликейшн ашиглахаас илүүтэй картаараа үйлчилгээ авдаг. Эндээс үзэхэд НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй иргэд маш олон.
Худалдан авалт бүрийнхээ НӨАТ-ыг буцаан авах боломж нээгдэж буй явдал юм.
Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд И-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна.
Өнөөдрийн /2025.08.06/ Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ын сайд Э.Батшугар цаасан баримтыг халах ажлыг танилцуулж, шийдвэрлэлээ. Энэ нь Цахим үндэстэн болох зорилгын хүрээнд хийгдэх Дижитал шилжилтийн нэг хэсэг байх аж.

И-баримтаа ЯАЖ бүртгүүлэх вэ?
Иргэд банкны аппликэйшн рүү гээ ороод сонгосон картаа и-баримттай холбох байдлаар өөрчлөлт хийх юм. Дурын банкны картаа И-баримттайгаа холбож, тухайн картаараа худалдан авалт хийхэд и-баримт автоматаар бүртгэгддэг болно. Үүний үр дүнд буцаан олголт нэмэгдэх боломжтой болох юм.
Ингэснээр И-Баримтын сугалаанд хожих магадлал өсөх, экологид эерэг нөлөө үзүүлэх гэх мэт олон давуу давуу талтай.
Сайд Э.Батшугар “Иргэд болон хэрэглэгчдээс хэдэн их наядаар орлого олдог байж, буцааж өгөх үйлчилгээг нь амьдралд нь хэрэгтэй байдлаар, хялбаршуулах, хүртээмжтэй болгох өөрчлөлтөд хөрөнгө оруулалт хийж, яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай" байгааг онцлов.
Сэтгүүлч Info

