Үйл явдал1 мин унших

С.Бямбацогт: ЭРДЭНИЙН ЧАНДМАНЬ НУТАГ МИНЬ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТОЙ БОЛЛОО

С.Бямбацогт: ЭРДЭНИЙН ЧАНДМАНЬ НУТАГ МИНЬ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТОЙ БОЛЛОО

Хос хоёр Алтай, холбоо гурван нуур, эгшиглэнт хөөмийн аялгуу, ид хав нь жагссан эрэмгий бөхчүүдийн өлгий эрдэнийн Чандмань нутгийн маань түүхт 100 жилийн өндөр их ойн баяр эхэллээ.

С.Бямбацогт: ЭРДЭНИЙН ЧАНДМАНЬ НУТАГ МИНЬ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТОЙ БОЛЛОО
Энэ түүхэн өдөр Чандманьчууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдлөмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж төрдөө хүндлэгдсэнийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт гардуулан өглөө.
Мөн Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Цэвээнравдан гуай Байгаль орчны гавьяат ажилтнаар шагнагдаж Чандманьчууд маань давхар, давхар баяртайгаар түүхт ойгоо угтаж байна.
С.Бямбацогт: ЭРДЭНИЙН ЧАНДМАНЬ НУТАГ МИНЬ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТОЙ БОЛЛОО
Тэрбээр "Ирэх зуун жилд төрөлх Чандмань нутаг маань илүү эрчтэй хөгжиж, заяа буянтай миний нутгийн ард түмний ажил үйлс Жаргалант хайрханыхаа хан их оргил мэт өнөд бадрангуй байхын өлзийтэй ерөөлийг өргөе.
С.Бямбацогт: ЭРДЭНИЙН ЧАНДМАНЬ НУТАГ МИНЬ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТОЙ БОЛЛОО
Бууж мордоход буянтай сайхан аав шиг минь өндөр түшигтэй, зориод очиход золгож үнсэх ижий шиг минь өгөөмөр дотно Чандмань нутагт минь ерөөл бүхний дээд нь хурж, хөгжил бүхний сор нь гэрэлтэж, ертөнц даяхнаа суу алдар нь өнөд түгэн бадарч байх болтугай" хэмээн ерөөлөө.
С.Бямбацогт: ЭРДЭНИЙН ЧАНДМАНЬ НУТАГ МИНЬ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТОЙ БОЛЛОО

Сэтгүүлч Info

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009