Ирэх оны улсын нэгдсэн төсвийг олон нийтээр хэлэлцүүлж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн албаны цомхотголд БОУАӨЯ хэрхэн хамрагдах талаар өөрийн байр сууриа цахим хаягаараа дамжуулан хүргэлээ.
Тэрбээр "Цаг уурчид, ойчид, усчдынхаа оронд яаман дээр данхайтал нэмсэн газар, хэлтсийн даргын орон тоогоо цөөлөөд цомхон удирдлагын багаар мэргэжлийн агентлагуудаараа ажлаа сайн гүйцэтгүүлэх хэрэгтэй.
Ажлын онцлогийг нь тооцохгүй тэгшитгэж цомхотгоно гэдэг бол туйлын буруу. Яам нь хүртэл Уур амьсгалын өөрчлөлтийн яам болсон байхад энэ салбарыг дэмжих нь зүй ёсны хэрэг!"гэв.