Байр суурь2 мин унших
Ц.Туваан: Сумаасаа том тосгодын иргэдийн асуудлаа шийдүүлэх үйл явц хүндрэлтэй байна!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах асуултыг тавилаа.
Үндсэн хууль зөрчилгүй Налайх, Багануур дүүргүүдийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? Үндсэн хуульд аймаг, нийслэл, сум, дүүргээс бүрдэнэ гэж заасан.
Улсын зэрэглэлтэй хотоос Дархан, Эрдэнэтийг хасаж байна. Ямар учиртай вэ? Харин Дархан Эрдэнэтээс эхлэх нь илүү тохиромжтой санагдаад байх юм. Дархан Эрдэнэтийг бус Налайх, Багануурыг нэрлэж буй нь ямар шалгуурт үндэслэж шийдэв ээ? Туршилт явуулах гэж байгаа юмуу? УИХ-ын гишүүн Г.Очирбат Налайхын иргэдтэй уулзах үеэр их хүлээлт үүсгэсэн нь илэрхий байна гэсэн. Багахангайг дагуул хот гэх хэрнээ адилхан алслагдсан дүүргийн асуудлыг орхигдуулж байгаа учрыг асуулгасан байна.
Монгол Улсад 10 гаран тосгон бий. Тосгоны захирагчийн ажлын албатай. Сумаасаа том, олон хүн амтай болчихсон. Захирагчийн ажлын албанд нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй албан тушаалтнууд байхгүй. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд татварын асуудал, газрын асуудал, малын эрүүл мэндийн асуудлаа шийдэх газар байдаггүй. Иргэд нь асуудлаа шийдүүлэхэд шат дамжлага нь нэмэгддэг гээд хүндрэлүүд үүсдэг. Тэгэхээр Сэлэнгэ аймгийн Рашаант, Хэрх, Түнхэл, Номгон, Бугант, Дулаанхаан тосгодуудад асуудал адилхан байна. Тэгэхээр энэ хуулийн хүчингүй болгож байгаа заалтуудаас бусдыг нь хэрэгжүүлээд явж байж болох уу?