Онцлох мэдээ1 мин унших
"Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын удирдлага, хяналтыг сайжруулах төсөл"-ийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр (2025.08.07) БНСУ-ын Төмөр замын үндэсний төмөр замын "KNR" байгууллагын Монгол дахь салбарын Ерөнхийлөгч Kwon Byunghee, дэд бүтэц инженерийн чиглэлийн “SOOSUNG инженеринг” компанийн Дэд Ерөнхийлөгч Yang Yeonjong тэргүүтэй төлөөлөгчдийг ЗТЯ-нд хүлээн авч уулзлаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр хоёр улсын хооронд төмөр замын салбарт олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж ирснийг онцлоод, 2024 онд "КОЙКА" байгууллагын дэмжлэгтэйгээр “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын удирдлага, хяналтыг сайжруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.
Уулзалтын хүрээнд талууд Монгол, Солонгос хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын салбар дахь хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Сэтгүүлч Info

