Үйл явдал1 мин унших
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал”-д үг хэллээ
Сэтгүүлч Info
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Info
Энэхүү форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцож үг хэллээ. Тус форумд олон улсын тээврийн сайд нар, төмөр замын байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, дэлхийд тэргүүлэгч өндөр хурдны төмөр зам (HSR)-ийн ахлах мэргэжилтнүүд, олон улсын эрдэмтэн судлаачид, дэлхийн шилдэг инженер техникийн төлөөлөгчид оролцдог.
Энэ удаагийн хуралд Олон улсын төмөр замуудын холбоо (UIC)-ны дарга Алан Бэроуд, “Хятадын төмөр замуудын корпораци" ХХК-ийн Ерөнхий захирал Сун Шюдө, БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гуочин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Шадар сайд Бакыт Торобаев, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Асемблейн дэд дарга Соммад Фолсена, БНХАУ-ын Тээврийн сайд Лю Вэй,
Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Узбекстан Улсын Тээврийн сайд Махкамов Илхом Рустамович, Олон улсын төмөр замуудын холбооны Тамгын дарга Франсуа Дэвен болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.