Үйл явдал1 мин унших
ЯЛАЛТЫН “ДАЙЧИН ТУГ”-ИЙН АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан “Чөлөөлөх дайн”-ы ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна.
БНМАУ-ын бага хурал ба Засгийн газраас “Японд дайн зарлах тухай тунхаглах бичиг”-ийг 1945 оны 8 дугаар сарын 10 -ны өдөр баталж, тусгаар тогтнолоо баталгаажуулах, элэг нэгтнээ болон Хятадын ард түмнийг Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөх зорилт тавьсан байдаг.

Батлан хамгаалахын сайд Д.Батлутын ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу дайнд оролцогсодын гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлж сурталчлах өргөн хүрээтэй арга хэмжээний нээлт өнөөдөр /2025.08.10/ боллоо.

Уг арга хэмжээгээр дайнд оролцсон Монгол Ардын хувьсгалт цэргийн дивиз, хороо, отрядуудын “Байлдааны туг”-ийг нэгтгэл, анги, салбаруудаар аялуулж баатарлаг түүхэн замналыг сурталчлах юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

