Үйл явдал1 мин унших

Батлан хамгаалахын салбарын залуу төлөөллүүдтэй "Зангиагүй уулзалт" хийлээ

Батлан хамгаалахын салбарын залуу төлөөллүүдтэй "Зангиагүй уулзалт" хийлээ

Өнөөдөр /2025.08.14/ Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын төгсөгчдийн төлөөлөл болсон салбарынхаа  залуучуудын санал бодол, тэдэнд тулгарч буй бэрхшээл, батлан хамгаалах салбарын ирээдүйн хөгжлийн талаар санал солилцож, зангиагүй уулзалт хийлээ.

Монгол Улсын Батлан хамгаалах салбар дэлхийн 39 оронтой цэргийн хамтын ажиллагаатай, 6 улстай цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна.
Хамтын ажиллагааны нэг гол үндсэн чиглэл Монгол Улсын ЗХ-ний бүрэлдэхүүнийг гадаад улс оронд сургаж бэлтгэх асуудал байдаг.
Батлан хамгаалахын салбарын залуу төлөөллүүдтэй "Зангиагүй уулзалт" хийлээ

Уулзалтаар “Манай залуучууд  химийн инженерчлэл, нисгэгчгүй нисэх технологи, цэргийн сэтгэлзүй, кибер хамгаалалт, довтолгоо, манлайлал, хүний нөөцийн хөгжүүлэлт зэрэг өргөн хүрээний чухал сэдвүүдийг хөндөж,  олон улсын сайн туршлагуудаас хуваалцан, Монгол улсын батлан хамгаалах салбарын онцлогт тулгуурлан нэвтрүүлж болох саналуудыг дэвшүүлснээр, чухлын дарааллаар зарим чиглэлд ажил хэрэг болгоход хамтран ажиллана” гэдгээ Д.Батлут сайд илэрхийллээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Цэрэг, армиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2011