#Коммент2 мин унших
НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС "ХУРДАН БИШ АЮУЛГҮЙ НЬ АЯН"-ЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар /2022-2025/ цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүтгэгдэж, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа тоо өссөөр байна.
Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 он гарсаар улсын хэмжээнд 470 тохиолдол бүртгэгдээд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Өнгөрсөн оны мөн үед 384 осол бүртгэгдэж байсныг энэ үетэй харьцуулбал даруй 86-гаар нэмэгджээ.

Тиймээс НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Суррон, мотоциклын соёлтой, аюулгүй хэрэглээг хангуулах хүрээнд Тээврийн цагдаагийн албатай хамтран “Хурдан биш аюулгүй нь” аяныг өрнүүлээд байгаа билээ.
Аяны хүрээнд скүүтер, сурроны хэрэглээнд тавих шаардлагыг хатуу мөрдүүлнэ.
Ингэхдээ иргэд
А ангиллын тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
18 нас хүрсэн байх,
А үнэмлэхтэй байх,
Замын баруун талын эгнээгээр зорчих,
Хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмсөж оролцох ёстой.
Мөн хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэл хяналт тавьж, стандарыг мөрдүүлнэ.
Нийслэлийн ИТХ-ын даргын А/190 захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Цаашид тодорхой байршилд дрифт хийх нөхцөлийг бүрдүүлэх, цагийн хязгаар тогтоох, олон талын байгууллагуудыг татан оролцуулах, олон нийтэд нөлөөллийн аян өрнүүлэх санал санаачилгуудыг боловсруулах шатандаа явж байгаа аж.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
