Үйл явдал1 мин унших
"Шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв” байгуулах талаар ярилцлаа

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолд туссан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв”-ийг байгуулах ажлын хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Энсада холдинг ХХК-ны захирал Ө.Болдсайхан болон Хөдөө аж ахуйн их сургуулийн рeктор Б.Баасансүх, Инженер технологийн сургуулийн захирал Ж.Мөнгөн тэргүүтэй удирдлагууд хамтран уулзалт зохион байгууллаа.

Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн салбар сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн чиглэлээр богино хугацааны сургалтаар мэргэжлийн ажилчин бэлтгэх, мөн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төв байгуулах асуудлаар санал солилцлоо.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

