Онцлох мэдээ4 мин унших
Их савласан ч бага доргидог "акулууд"

Сэтгүүлч Munkhtuya_vip
Одоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Сэтгүүлч Munkhtuya_vip

Төмрийн хүдрийн үнэ 192 ам.доллараас 44 ам.доллар /2011 онд/ хүртэл унаад байхад тус компаниуд хангалттай хэмжээний ашиг олсоор л байсан. БНХАУ-ын эрэлт буурсаар байхад төмрийн хүдрийн олборлолтоо тэд улам ихэсгэсэн. Ингэснээр өндөр зардалтай олборлогчдыг хавцлын ирмэг рүү унагаж байгаа хэрэг юм. Энэ бол Саудын Арабынхны газрын тосны олборлолтод баримталж буй бодлоготой тун төстэй аж.
"Рио Тинто" корпораци төмрийн хүдрийн эрсдэлтэй зам руу улам гүн орсоор байна. Харин "Би-Эйч-Пи-Биллитон" компанийхан хөрөнгө оруулалтаа газрын тос, байгалийн хийд зориулж байна. Ингээд энэ хоёр компани салаа замаар явах болжээ.
БНХАУ-ын эдийн засгийн "галзуу" өсөлтийг даган маш олон компани хуйлран гүйлдэж байсан. Тэд бүхий л түүхий материалын үнийг хөөргөдсөнөөр ‘өндөр үнэтэй ч чанар муутай’ төслүүдээс зүүгдэх чадалтай болсон. Тэгтэл уул уурхайн салбарынхан одоо бол өрөнд дарагдаж, нийлүүлэлтийн илүүдэлд ороод байна.
Хоёрдугаар сарын 16. Нэгэн үе уул уурхайн салбарыг ноёрхож байсан Өмнөд Африкийн "Англо Американ" фирм өрөө төлөхийн тулд 3 тэрбум ам.долларын хөрөнгөө зарах болсноо зарласан юм. Асар их хөрөнгийг зарсан нүүрс, төмрийн хүдрийн бизнесээ "Англо Американ" фирмийнхэн орхих гэж байна.
Тэд зэс, алмаз, цагаан алтыг бизнесийнхээ ирээдүйн цөм болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Тэднээс нэг хоногийн өмнө дэлхийд зэс болон алт олборлогч "Фрипорт-МакМора" компани /Freeport-MacMora/ бас нэгэн гэнэтийн мэдээ дуулгасан. Тэд АНУ-ын Аризона муж дахь зэсийн уурхайн нэг тэрбум ам.доллартай тэнцэх ногдлыг Японы Сумитомо корпорацид зарахаас өөр аргагүйд хүрсэн болохоо мэдэгдлээ. Ингэснээр өрийн ачаагаа хөнгөлөхөөс гадна газрын тос, байгалийн хийн бизнес рүү орох аж.

Хоёрдугаар сарын 23. ‘Би-Эйч-Пи Биллитон’ компани хагас оны тайлангаа зарлах болно. Ингэснээр тэдний АНУ дахь газрын тос болон байгалийн хийн салбарын золгүй явдал олны анхаарлыг татах нь дамжиггүй. Учир нь дэлхийн хамгийн том уул уурхайн фирм Би-Эйч-Пи Биллитон анх удаа Рио Тинто корпорацийн сүүдэрт дарагдаж байгаа юм.
2015 онд Би-Эйч-Пи Биллитон компанийн хувьцааны үнийн үзүүлэлт тааруухан байсан. Шинжээч нарын үзэж байгаагаар тэд 2011 оноос хойш төлж буй ногдол ашгаа дараа долоо хоногоос цуцлах бололтой.. Ингэснээр ‘ногдол ашгаа жил бүр өсгөнө’ гэсэн амлалтаасаа буцаж байна. Мөн Рио Тинто корпорацийнхан ‘аажмаар нэмэгдэх ногдол ашиг’-аа энэ сард дуусгавар болгож байгаа боловч 2015 оны төлбөрөө хасаагүй юм.
Гэхдээ л хувьцаа эзэмшигчид, тэр дундаа уул уурхайн салбарын өгөөжид найддаг хамтын сангийн хувьцаа эзэмшигчдийн хувьд тун харамсмаар мэдээ.

Би-Эйч-Пи Биллитон бүтээгдэхүүний нэр төрлөө төрөлжүүлэхдээ өөрийн биеэр газрын тос, байгалийн хийн зах зээлд оролгүй ‘Эксон Мобил’ /Exxon Mobil/ мэтийн газрын тосны акулуудад хөрөнгө оруулах боломжтой байсан. Учир нь Exxon Mobil корпорацийн ногдол ашиг будаас илүү аюулгүйд тооцогддог.
Станфорд С.Бернштейн судалгааны фирмийн Паул Гейтийн хэлж буйгаар ‘Би-Эйч-Пи Биллитон компанийн сул тал бол газрын тос. Тэд төмрийн хүдрийн өрсөлдөгч нараас амссан шиг дарамт шахалтыг одоо газрын тосны өрсөлдөгч нараас амсаж байна’.
Харин Би-Эйч-Пи Биллитон компанийн зүгээс ‘нөхцөл байдал таатай үед нийт өгөөжийн нэмэгдүүлэх стратегийг бид баримталдаг байсан. Хэн ч металлын үнэ, газрын тосны үнийг тохирсон юм шиг унана гэж тооцоолоогүй’ гэж мэдэгдсэн.. Мөн тус компаний нэгэн гүйцэтгэх захирал хэлэхдээ “Бидний бизнесийн бүрэлдэхүүн газрын тосны компани болох Эксон Мобил корпорацийнхаас ялгаагүй.
Газрын тосны бүтээгдэгдэхүүнийг дахин боловсруулах, худалдаалахаас гадна түүхий нефтийг хайх, олборлох байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Харин үзүүлэлтээрээ Рио Тинто корпорацийн доор орсон нь арваннэгдүгээр сард Бразил улсад болсон ослоос үүдэлтэй. Үнэлгээний агентлагууд энэхүү ослын их хэмжээний торгууль компанийн санхүүд нэлээд хүндрэл учруулна гэж санаа зовж байгаа. Гэхдээ бид хүлээцтэй байх хэрэгтэй. Мөчлөг бол бизнесийн салшгүй хэсэг.” гэв.

БНХАУ-ын жишээг авч үзвэл, тус улсын барилгын салбар ид цэцэглэж байхад ган, төмрийн хүдэр, коксжсон нүүрсний хэрэгцээ их байсан. Харин одоо тус улс нь "хөлжсөн" тул цахилгааны утсанд хэрэглэгдэх зэс, хурдацтай нэмэгдэж буй суудлын тэрэгнүүдэд зарцуулах шатахуун хэрэгтэй байна.