Үйл явдал1 мин унших
Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга 70% гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 2022 онд Сонгинохайрхан дүүрэгт Хүүхдийн сэргээн засах төв байгуулах санаачилга гаргаж, шаардлагатай зардлыг улсын төсөвт суулгуулж байв.
Өнөөдөр тэрхүү ажил биеллээ олоход тун ойртож барилгын ажил 70% гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна.
2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн ч сайхан сэтгэлт хүмүүсийн зогсолтгүй хөдөлмөрийн ачаар 2026 онд ашиглалтад орох аж.
Тэрбээр "Манай улсад хүүхдийн сэргээн засах тусламж үйлчилгээ асар их хэрэгцээтэй.

Нийслэлийн төвд жилдээ 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бол, 80 ортой төв ашиглалтад орсноор жилдээ 3200 гаруй хүүхэд эмчлэгдэх боломжтой болно. Энд хэвтэн эмчлүүлэх хүүхэд бүр аюулгүй, тав тухтай орчинд, орчин үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч нарын ачаар эрүүл саруул болно.
Ирээдүйн сайн сайхны төлөө энэхүү ажлыг гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, хот, дүүргийн удирдлага, бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
