Үйл явдал1 мин унших

"Үдийн хоол" хөтөлбөрийн бодит нөхцөл байдалтай танилцлаа

"Үдийн хоол" хөтөлбөрийн бодит нөхцөл байдалтай танилцлаа

Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын 2026 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн бодит нөхцөл байдалтай танилцах зорилгоор УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, тус байнгын хорооны гишүүн Х.Баасанжаргал болон Ажлын албаны төлөөлөл Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль дээр очиж ажиллалаа.

УИХ-ын 2026 оны 28 дугаар тогтоолын гол агуулгыг товч байдлаар нэгтгэн хүргэж байна:

1.Сурагчдын үдийн хоолны зардлын нормативыг инфляц болон суралцагчийн хоол хүнснээс авбал зохих шим тэжээлийн хэрэгцээнд үндэслэн нэмэгдүүлж, жил бүрийн улсын төсөвт тусгах;

2.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг үдийн хоолонд дараах байдлаар шат дараатай хамруулах:

・6-7 дугаар анги: 2027-2028 оны хичээлийн жилээс

・8-9 дүгээр анги: 2028-2029 оны хичээлийн жилээс

・10-12 дугаар анги: 2029-2030 оны хичээлийн жилээс

3.Хоол үйлдвэрлэл эрхлэх байр, тоног төхөөрөмж, цэвэр усны хангамжийг стандартыг хангаж, хоол зүйч, тогооч нарыг бэлтгэн тогтвортой ажиллуулах арга хэмжээ авах;

4.Сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарч, үндэсний үйлдвэрлэл болон орон нутгийн хувийн хэвшил, хоршоодыг түлхүү дэмжих, эцэг эх, багш нарын оролцоотойгоор хамтарсан хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх.

5.Дээрх арга хэмжээний хэрэгжилтийн явцыг 2030 он хүртэл жил бүрийн 6 дугаар сард УИХ-д танилцуулж байхыг Засгийн газарт даалгасан.

"Үдийн хоол" хөтөлбөрийн бодит нөхцөл байдалтай танилцлаа"Үдийн хоол" хөтөлбөрийн бодит нөхцөл байдалтай танилцлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009