Үйл явдал1 мин унших

"Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг хүчингүй болгоно

"Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг хүчингүй болгоно

Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын 2016 оны 05-р сарын 19-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төслийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн нар санаачлан боловсрууллаа.

Энэ нь ард иргэдээс, иргэдийг төлөөлсөн шат шатны Хурал, Засаг дарга нараас огт санал аваагүй, иргэдийн өвөлжөө, хаваржааны, тариалангийн газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудтай давхцуулан хууль зөрчиж улсын тусгай хэрэгцээнд авсан шийдвэр байсныг төсөл санаачлагчид онцоллоо.

Бидний удаа дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй тул эх сурвалж болсон тус УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох талаар санаачилсан тогтоолын төсөлтэй танилцан саналаа өгөхийг гишүүд уриалж байна. Төсөлтэй энд дарж танилцана уу.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009