Үйл явдал1 мин унших

Төмөр замын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Төмөр замын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.08.21) өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөөт ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, "Улаанбаатар төмөр зам" ХНН, "Монголын төмөр зам" ТӨХК зэрэг төмөр замын байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. 

Тус хурлаар төмөр замын салбарын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, төмөр замын засвар үйлчилгээ, зорчигчын болон ачаа тээврийн галт тэрэгний аюулгүй байдал зэрэг олон талт асуудлыг хэлэлцлээ.

Төмөр замын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Ялангуяа, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэх хүрээнд хагас коксжсон нүүрс импортлон хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан төмөр замаар нүүрс тээвэрлэх, зүтгүүрийн хүрэлцээ хангамж, замын эвдрэл гэмтэл аюулгүй байдал зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгоод, тулгамдаж буй зарим асуудлын талаар санал солилцов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009