Үйл явдал1 мин унших
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-НД АЖИЛЛАЛАА

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт /2025.08.21/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа.
1550 ажилтантай тус үйлдвэр төмрийн баяжмалын экспортыг өнгөрсөн оны мөн үеэс 530 мянган тонноор нэмэгдүүлж, борлуулалтын орлого нь 285 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Улс орон нутгийн төсөвт 38 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэхээс 51 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Гэхдээ хаягдал төмөр боловсруулж ган үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагаа нь орхигдсон алдаа байна. Жилд 120 мянган тонн хаягдал төмөр хайлуулж, 100 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай мөртлөө ЕРДӨӨ 18 МЯНГАН ТН ган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь хангалтгүй үзүүлэлт. Гэтэл Монгол Улсын жилийн хэрэглээ 400 мянган тонн руу дөхөж байгаа. Ган төмөр, арматурын импортод жилд 400 сая орчим ам доллар гадагшаа урсаж байгаа.

Тиймээс:
Үндсэн ажил болох ГАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ажилдаа онцгой анхаарч үйлдвэрлэлээ 2 ДАХИН нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.
Нойтон баяжуулах үйлдвэрээ ашиглах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бодлогын шийдлүүд ойрын үед танилцуулахыг даалгалаа.
ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЖ ЗАРДЛАА БУУРУУЛАХ, худалдан авалтыг илүү ИЛ ТОД болгох чиглэл өглөө.
Хаягдал төмөр худалдан авах, ган бүтээгдэхүүн борлуулах сүлжээг оновчтой болгож, Уул уурхайн биржийн тухай хуулийг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
