Үйл явдал2 мин унших
Боловсролд зарцуулсан 1 долларын үр өгөөж ирээдүйд 10 доллар болж ирдэг

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа гишүүний санаачлан боловсруулж, УИХ-ын нэр бүхий 41 гишүүний хамтаар өргөн бариад байгаа Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Багш, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгаа, багш мэргэжлээр суралцах хүүхэд залуусын нийгмийн баталгаа ч адилхан сайжрах юм.оловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цувралаар танилцуулж байна.
Цуврал-4
1. Аль ч улс орон улсын төсвөөс боловсролдоо хэдий хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулахаа төлөвлөн тооцдог тодорхой үзүүлэлттэй. Түүгээр нь тухайн улс орон боловсролын салбартаа хэрхэн ханддагийг тодорхойлохын зэрэгцээ хөгжлийнх нь үндэс болдог.
2. Энэхүү үзүүлэлтийг хуульчилж өгснөөр боловсролын санхүүжилт нэмэгдэх, суралцагчдын сурч боловсрох орчин сайжрах, багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгаа дээшлэх улмаар боловсролын чанарыг сайжруулах санхүүгийн чухал хөшүүрэг болох юм.
3. Боловсролд зарцуулсан 1 долларын үр өгөөж ирээдүйд 10 доллар болж ирдэг.
Монгол улс боловсролдоо 2024 онд ДНБ-ий 5,2 хувь (төсвийн зардлын 13,5 хувь ), 2025 онд ДНБ-ий 4,7 хувийг (төсвийн зардлын 13,5 хувь) зарцуулж байсан бол 2026 онд 3,9 хувийг (төсвийн зардлын 12,5 хувь) зарцуулахаар төсөвлөж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.
Цуврал-5
1.Боловсролын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Боловсролын салбарын санхүүжилтийг сайжруулах, суралцагчдын хувьсах зардлыг нэмэгдүүлэх, багш ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах олон чухал заалт орсон.
2.Өнөөдрийн боловсролын салбарын хамгийн архаг шүдний өвчин болсон асуудал бол яалт ч үгүй багшийн хомсдолын асуудал мөн. Багшийн хомсдолыг бид араас нь хөөж биш, урьдаас нь төлөвлөж бууруулах ёстой. Багшийн хомсдолоос салах хамгийн оновчтой арга зам бол тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах асуудал гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
3.Багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах эрх зүйн орчныг сайжруулсан суурин дээрээ ирээдүйн багш нартаа зориулсан багш бэлтгэх тогтолцооны үеийн тэтгэмж, дэмжлэгийг мөн сайн олгох ёстой.
Тэгвэл Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Багш мэргэжлээр суралцах залууст зориулсан нийгмийн баталгааны заалтуудыг танилцуулж байна. Мэдээж энэ тэтгэмж, дэмжлэг нь Элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөн, багшаар суралцах хугацаандаа амжилттай суралцсан залууст олгогдох нь зайлшгүй юм.
Та Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа өгөх бол доорх линкээр ороорой.
https://d.parliament.mn/.../51eba113-451a-4e3c-8b05...
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

