Байр суурь1 мин унших
Ц.Мөнхтуяа: Хууль санаачлаад өргөн мэдүүлээд хав дарагддаг, үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.
2026.04.10-ны өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод хоёр тодорхой асуудлаар санал оруулж байсан.Нэг, Боловсролын байнгын хороог эргүүлэн ажиллагаанд оруулъя.Хоёр, УИХ-ын гишүүн хууль санаачлаад өргөн мэдүүлээд хав дарагддаг. Миний хууль ийм байдалтай жил гаруй боллоо.Үүнийг Дэгийн хуульд хэрхэн оруулсан бэ. Хууль санаачлагч ажлын хэсэгтээ орохгүй гэсэн заалт бий.
Гэхдээ хууль санаачлагч ажлын хэсэгт орж ажиллах шаардлага бий. Улс орныхоо эрх ашигт харш санал гаргавал хариуцлага тооцно гэж Их Хурлын дарга ийм кэйсд намайг оруулж ярьсан. Миний хувьд улс орныхоо ирээдүйн төлөө боловсролд ДНБ-ний 7 хувьтай тэнцэх хөрөнгө оруулъя гэсэн санал хэлсэн. Улс оронд үймээн самуун дэгдээх асуудал яриагүй.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





