Онцлох мэдээ1 мин унших
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжиж буй хөтөлбөр арга хэмжээнүүдийн талаар болон цаашид уул уурхайгаас хамааралтай эдийг засгийг төрөлжүүлж, цахим эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой хамтын ажиллагааны чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцлоо.
Мөн ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форумд салбарын хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

