Үйл явдал2 мин унших
ХХААХҮЯ: Долоо хоногийн үйл явдлын хураангуй

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ /2025.09.01-09.07/
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийн хамт Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон эдийн засгийн салбаруудад баримтлах бодлогоо танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр салбарын талаар мэдээлэл өгөв.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас удирдлагаар хангаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн гал тогоо, хүүхдийн хоол үйлдвэрлэл, хангамжид урьдчилсан хяналт шалгалтыг 2025.09.02-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай эхлүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын хамт Гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Жавхлан нарын хамт Дархан-Уул аймагт шилжин үйл ажиллагаа явуулж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай (2025.09.03) танилцан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын хамт тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний саналыг сонсов.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Монгол Улсад “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих төсөл” (MON-SHEP)”-ийн хэрэгжилтийн явцтай танилцаж буй ЖАЙКА-ийн Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Фүжита Акико тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

