Үйл явдал1 мин унших

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж батлахыг шаардав

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж батлахыг шаардав

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Авлигын эсрэг конвенцыг 2005 оны 12 дугаар сард соёрхон баталсан хэдий ч энэхүү конвенцын 33 дугаар зүйлийн дагуу шүгэл үлээгчийг хамгаалах тухайлсан эрх зүйн орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй 20 жил нэгэнт өнгөрчээ! 

Тэгвэл өчигдөр /2025.09.11/ Зөвийг Шүгэлдэгчид НҮТББ  ИРГЭН ТА ХҮЧ Залуусын нэгдэл ТББ-ынхан Улсын Их Хурлын дарга болон УИХ-ын 126 гишүүнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг 2025 оны Намрын чуулганы хугацаанд өргөн барьж баталж өгөхийг хүсэж энэхүү шаардлагыг хүргүүллээ.

Хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтэд илчилж гаргаж ирэх бүх нийтийн хяналтын тогтолцоо бий болгох ёстой.  Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зорилго бол нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм гэдгийг онцлов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хүний эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014
  4. 2013
  5. 2012