Үйл явдал3 мин унших
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын чиглэлд манлайлж ажиллана

Одоохон...
Үйл явдал3 мин унших

Тэрбээр "УИХ-аас баталсан стратеги бодлого нь хүн төвтэй хууль тогтоомж, үүнийгээ даган Байнгын хорооны нэр нь Хүний хөгжил, нийгмийн бодлогын гэж өөрчлөгдсөн байгаа. Мөн миний болон ХҮН намын үндсэн бодлого, гарч ирсэн үзэл санаа нь хүнээ дээдлэн, хүн рүүгээ чиглэхтэй яв цав таарч байгаа нь учир тохиол гэмээр нийцжээ.
Тэгэхээр, маш товч дурдвал дараах чиглэлийг онцолж, манлайлж ажиллах болно.

- Хууль тогтоогчдын үзэл санаа, хандлагыг өөрчлөх.
Салбарын асуудал, байшин барилгыг биш хүн рүү бодлогоо чиглүүлэх, салбарууд нь салбараа л анхаарах бус хүнээ тойрч үйлчлэх үзэл санаа хандлагыг түгээх, илүү амилуулах.
Нийгмийн салбарууд буюу манай байнгын хорооны асуудлын хүрээнд орж буй эрүүл мэнд, соёл, спорт, нийгмийн хамгааллын салбарууд нь хуучин нийгмийн бүтэц, арга барилаа хамгийн их хадгалсаар байгаа, түүндээ ч орчин цагийн хэрэгцээ шаардлагатай зөрчилдөж, үр ашиггүй байдал үүсгэх нь нийтлэг. Жишээ нь, хуучин бүтцээ шинэчлэлгүйгээр хөрөнгө оруулалт нэмээд байвал 360 сумандаа сонгодог урлагийн гоё бөгөөд хоосон театртай болоод л дуусна. Асуудалд хандах арга барилаа, үзэл санаа хандлагаа өөрчлөх нь шинэчлэлийн эхлэл, төсөв хэмнэж зөв зүйлдээ зарцуулахын дохио болно. Сум ба хүн нь өөрчлөгдчихөөд байхад бид сум руу чиглэсэн соёл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бодлого бүтцээ өөрчлөх цаг нь аль эрт болсон...
- Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл, үр ашгийг нэмэгдүүлэх.
Салбарын санхүүгийн (цусны) урсгал эрүүл бус бол эмнэлэг нь мөнгөгүй, эмч нь цалингүй, сан нь өртэй байхаас өөр хувилбаргүй. Энэ урсгал одоо зөв, үр ашигтай гүйж бна уу?
- Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл.
Шинэчлэл хийгээд байгаа ч юм шиг, хийхгүй байгаа ч юм шиг нэг тогтолцоо бна. НД тогтолцооны шинэчлэлийг хэрхэн хийх, сангийн алдагдлыг НДШ-ээ нэмсээр нөхөх үү, өөр эх үүсвэр олж гаргах уу, яг ямар үе шаттай хэрхэн шинэчлэх бодлогоо тодорхой болгох ёстой.
-Боловсролоос ганц асуудал дурдахад, хүүхдүүд ангидаа 80-уулаа чихэлдэн суудаг ичмээр явдлыг хэрхэн хэзээ зогсоох талаар, хэзээ ямар төсөв зориулж чадахаа Монгол төр бас тодорхой болгох шаардлагатай.
- Эмч, багш нарын цалин бага байгаа нь маргаангүй үнэн
Энэ талаар бодитой дорвитой, урт хугацааг харсан шийдэл гаргахгүй бол эмч, багш нараа гадаад улс руу алдаад дуусна, салбар нь дуусна гэсэн үг.
Хэдхэн зүйл түүж дурдлаа. Эдгээр нь нэг амьсгаагаар хийх зүйл биш ч энэ чиглэлд гишүүд, улс төрчид түр зуурын поп улс төрийн шоу хийх биш бодитойгоор түлхүү анхаарах, хандлагаа өөрчлөх, хамтран ажиллах орчин нөхцөл бүрдүүлэхийг хичээн ажиллах болно.
Эдгээр салбарын асуудалтай холбоотой санал хүсэлт, зөвлөгөө байвал хэн бүхнийг, тэр дундаа салбарын мэргэжилтнүүдийг бүхий л хэлбэрээр сонсох, мэдээлэл санал солилцох, хамтран ажиллахад бэлэн байна" гэв.