Байр суурь1 мин унших
Б.Найдалаа: Мөнгөний бодлогын үр дүнг дээшлүүлэхэд анхаарч ажиллаарай!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
Монголбанк буюу Төв банкны чиг үүргийг шинэчлэн тогтоож, зөвөөр нь ойлгуулах. Яг бодлогын болон олон нийтийн түвшинд ямар чиг үүрэгтэй юу хийдэг ялгаа, заагийг нь гаргаж өгч, зөв байршуулахын төлөө ажиллаарай. Яагаад гэвэл сүүлийн үед Төв банкны чиг үүргийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа зүйл харагдаж байгаа. Мөнгөний бодлогын хувьд Монгол Улсад төсвийн бодлогын араас нь энэ бодлогын алдаа, шаврыг нь цэвэрлэдэг мэт, ач холбогдол багатай бодлого байгаа нь үнэн. Иймээс мөнгөний бодлогын үр дүнг дээшлүүлэхэд анхаарах шаардлага бий. Төсвийн бодлоготой уялдуулах, төсвийн шаардлагуудтай нийцүүлэх асуудал байгаа. Үүн дээр анхаарч ажиллаарай.